Таван Богд ХХК

Таван Богд ХХК нь 1995 онд Японы “FUJIFILM” корпорацийн албан ёсны дистрибьюторийн эрхийг авснаар түүхийн хуудсаа эхэлж байсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч  Японы Тоёота (2013) болон Фольксваген (2004) брэндүүдийн авто машинуудыг Монгол орны эрс тэс цаг уур болоод шатахууны онцлогт тохируулан нэмэлт тохиргоотой нь хослуулан, худалдааны дараах баталгаат засвар үйлчилгээний хамтаар дотоодынхоо  хэрэглэгчиддээ хүргэдгээрээ давуу талтай юм.

Мөн Дэлхийд алдартай АНУ-ын "XEROX" (2004), Тайландын “Double A” (2006), Японы Bridgestone дугуй (2001), IP камерын АНУ-ын Arecont Vision (2012), Тайваны Acti(2012) зэрэг олон брэндийг Монголд төлөөлөн борлуулах албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Хэвлэлийн салбарт үндэсний тэргүүлэгч үйлдвэр болоx “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр, Xerox Digital Printing Center дижитал хэвлэлийн үйлчилгээг оролцуулан офсет болон дижитал хэвлэлийн бүхий л төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос цогцоор нь авах боломжийг бүрдүүлж чадсан юм.

Сурагчийн дэвтэр /Мэдлэгтэй дэвтэр/ нь улсдаа тэргүүлэгч үндэсний  бүтээгдэхүүн юм.

Манай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь:

  • Тoyota
  • Volkswagen
  • “Double A”, “Quality” бичгийн цаасны худалдаа
  • Япон, Солонгос улсын хэвлэлийн болон сонингийн  цаасны худалдаа
  • Xerox хэвлэх, хувилах тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ
  • IPSS камерын худалдаа, үйлчилгээ
  • Bridgestone дугуй
  • Дижитал хэвлэлийн “XEROX Digital Printing Center” 
  • “Улаанбаатар Принт” офсет хэвлэлийн үйлдвэр
  • Сурагчийн дэвтрийн үйлдвэрлэл 

зэрэг олон чиглэлээр өргөжиж, илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болсоныг дуулгахад таатай байна.

Манай хамт олон харилцагч Та бүгдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг ямагт дээдлэн ажиллах болно.

Web:  www.tavanbogdllc.mn

Volkswagen Mongolia Албан ёсны фэйсбүүк хуудас

Таван Богд ХХК Албан ёсны фэйсбүүк хуудас

МОНГОЛЫН АВТОМАШИНЫ ДИСТРИБЬЮТОРУУДЫН ХОЛБОО Албан ёсны фэйсбүүк хуудас

Холбоо барих:
  • Утас: 
    9411-2201, 9411-2202, 9411-2203, 9411-2204, 9411-2205, 9411-2206
  • Ажлын цагийн хуваарь: 
    Даваа - Баасан: 08.30-19.00
    Бямба - Ням: 10.00-15.00

 

Дээш

Вагнер Ази Автомотив ХХК

Вагнер Ази Автомотив (ВАА) ХХК нь 1998 оноос Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн салбар хэлтэсээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1999 оноос Америкийн Ford, 2004 оноос Английн Land Rover брэндийг Монгол улсад албан ёсоор төлөөлөх дилерээр сонгогдон ажиллаж байна.

Эдүгээ Ford брэндийн Focus, Fusion суудлын автомашин, Explorer, Expedition, Everest, Ranger гэх суудлын болон нэмэлт тоноглолын тусламжтайгаар уурхайн зориулалтаар ашиглах pick-up, ангиллын автомашинуудыг  Монголын зах зээлд үйлдвэрийн баталгаат засварын хамт амжилттай борлуулсаар ирлээ. Үүний зэрэгцээ хэрэглэгч нарынхаа тохь тух, сэтгэл ханамжийг хангах үүднээс бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийн жишигт нийцсэн автомашины засварын төв, сэлбэгийн агуулах мөн үзэсгэлэнгийн танхимийг  ашиглалтанд орууллаа.

Бидний дээрх амжилтыг үнэлэн 2004 онд дэлхийд тансаг зэрэглэлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Range Rover, туулах чадвараараа танигдсан Land Rover брэнд Монголд борлуулах албан ёсны эрхээ ВАА-д олгосон юм. Ингэснээр Land Rover, Range Rover брэндийн Discovery, Freelander, Defender, Range Rover, Range Rover Sport, Range Rover Evoque зэрэг тансаг зэрэглэлийн автомашинуудыг Монголын зах зээлд борлуулахын зэрэгцээ сэлбэг болон засвар үйлчилгээгээр ханган ажиллах болов.

Бидний гол давуу тал борлуулалтын дараах бүтээгдэхүүн дэмжих үйл ажиллагаа юм. Манай компани хэрэглэгч нартаа бүтээгдэхүүн борлуулах бус тэдний хэрэгцээнд ямар автомашин тохирох,  сонголтоо хийхэд нь тусалж ашиглалтын явцад эвдрэл гарахад үйлдвэрийн чанар бүхий засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100% хангахын төлөө ажилладаг.

Яг энэ бодлогын хүрээнд Ford , Land Rover стандарт хөтөлбөрийн дагуу мэргэжлийн засварчдыг бэлтгэж дадлагажуулан ажиллуулсаар ирлээ. Биднээс болон өөр газраас авсан бүх төрлийн Ford, Land Rover автомашинуудад шилдэг үйлчилгээг  үзүүлэх иж бүрэн тоноглогдсон засварын төв, компьютержуулсан оношлогооны төхөөрөмж, мэргэжсэн техникч засварчид зөвхөн таны төлөө ажилладаг.

Вагнер Ази Автомотив ХХК нь дэлхийд танигдсан брэнд, дэвшилтэт техник технологийг Монгол хэрэглэгч нартаа хамгийн түрүүнд таниулах, хэрэглүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрэн төгс хангах, тэргүүлэх зэрэглэлийн засвар үйлчилгээ, бүтээгдэхүүнийг харилцагчиддаа хүргэсээр байх зорилттой ажиллаж байна.

Web: www.waa.mn

WagnerAsiaAutomotive Албан ёсны фэйсбүүк хуудас

Холбоо барих:

Хаяг: Нарны зам 55/1, Тээвэрчидийн гудамж, 14253, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

Факс: 976-70113673
Утас: 976-70113673

Засвар үйлчилгээ: 976-99108301
Сэлбэг: 976-99007791
Худалдаа: 976-99118301, 99118375, 99108303, 99108368

И-Мэйл: waa_reception@wagnerasia.com

Цагийн хуваарь:
Да-Ба      8.00   –  18.00;
Бя         10.00  -  14.00

 
Дээш

Моннис Моторс ХХК

Бидний тухай

90 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютороор үйл ажиллагаагаа явуулж байна. Моннис Моторсын хувьд Япон, АНУ, Англи дахь Ниссаны үйлдвэрүүдээс автомашинаа захиалан авдаг ба ингэснээр 20 гаруй загварын Nissan автомашинуудаас хэрэглэгчиддээ сонголт хийх боломжийг олгодог. Шинэ загварын автомашиныг цаг алдалгүйгээр хэрэглэгчиддээ хүргэхээс гадна албан ёсоор танилцуулдаг уламжлалтай. 2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу үзүүлэнгийн танхимаа барьж ашиглалтанд оруулснаар Монгол Улс дахь анхны автомашины үзэсгэлэнгийн танхим үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Тус төв нээгдсэнээр хамгийн сүүлийн үеийн загварын Ниссан автомашиныг хэрэглэгчиддээ танилцуулах боломжтой болсон ба оригинал сэлбэгийн нийлүүлэлт, баталгаат засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын хэрэглэгчиддээ 5500 орчим Nissan брэндийн автомашинуудыг хүргэсэн ба тэдгээрийн борлуулалтын дараах засвар үйлчилгээг цаг алдалгүй, найдвартай хийж гүйцэтгэж байна. Ниссан Мотор корпорацийн хувьд автомашины загвар болон тав тух, аюулгүй байдалд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлтүүдийг богино хугацаанд тогтмол хийснээр дэлхийд нэр хүнд, борлуулалтаараа дээгүүрт бичигдэх боллоо.

Оригинал сэлбэг

Ниссан төвийн сэлбэгийн худалдааны хэлтэс нь Ниссан автомашины бүх төрлийн оригинал сэлбэг, дугуй, нэмэлт тоноглол болон төрөл бүрийн тосыг Япон, Америк, Финлянд, Голландаас оруулж ирэн үйлчлүүлэгчиддээ хүргэж байна. Хэрэв манай төвд таны хүссэн сэлбэг байхгүй тохиолдолд дээрх орнуудаас 14-30 хоногийн дотор захиалан нийлүүлэх боломжтой. Оригинал сэлбэгийн давуу тал нь тухайн автомашинд арлын дугаарын дагуу тохируулан суурилуулдаг учраас таарч, тохирохгүй байх асуудалгүй, хамгийн найдвартай, аюулгүй байж автомашины эдэлгээг уртасгадаг.

Баталгаат засвар үйлчилгээ

Ниссан cервис нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ниссан төвийн байранд байрлахаас гадна Баянзүрх дүүргийн Амгалан салбар, Эрдэнэт хот дахь салбар, нийт 3 салбартай, нийт 50 орчим инженер, техникийн ажиллагсад, Японы сүүлийн үеийн компьютер оношлогоо, тэнхлэг тохиргооны аппарат, олон улсын стандартыг хангасан техник, багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон Ниссан брэндийн бүх төрлийн автомашины иж бүрэн засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж үзүүлэх ба түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ үзүүлэх болно. Үйлчлүүлэгчид тав тухтай хүлээлгийн танхимд Ниссаны шилдэг рекламуудыг үзэж сонирхон, Wi-Fi орчинд буфетээр үйлчлүүлэхийн зэрэгцээ автомашин ашиглалтын талаар зөвлөгөө авах боломжтой.

Web: www.monnis.com

Моннис Моторс Албан ёсны фэйсбүүк хуудас

МОНГОЛЫН АВТОМАШИНЫ ДИСТРИБЬЮТОРУУДЫН ХОЛБОО Албан ёсны фэйсбүүк хуудас

Холбоо барих

Худалдааны төлөөлөгчид:
99110014, 99113831 nissan_sales@monnis.com
Сэлбэгийн худалдаа:
88100775, 88110775, 88110715 nissan_parts@monnis.com
Засвар үйлчилгээний төв:
88110710, 88110720, 88110780 nissan_service@monnis.com
Маркетингийн хэлтэс:
8811-3557, marketing@monnis.com
Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан гарагт 9:00 - 18:00 цагийн хооронд
Бямба гарагт 10:00 - 16:00 цагийн хооронд
Хаяг:
Ниссан төв
Улаанбаатар-28, Ш/х-394
Монгол Улс 

Утас: 318283
Факс: 323235

Дээш

Монголиан Стар Мелшерс ХХК

MCM Компаний тухай

Монголиан Стар Мелшерс (МСМ) компанийг анх 1998 онд ноён Лауренц Мелшерс, ноён Дэвид Райнер, хатагтай Сүрэнгийн Болормаа нар үүсгэн байгуулсан бөгөөд Монгол, Герман, Америкийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм. МСМ компани нь дэлхийд тэргүүлэгч компаниудыг Монголын зах зээлд төлөөлөн ажиллахын зэрэгцээ 300 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар нийт хэрэглэгчдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахын төлөө ажиллаж байна.

Бидний алсын хараа

МСМ компани нь Монголын хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даасан, нийгмийн хариуцлагатай компани болохыг эрхэмлэдэг ба чадварлаг боловсон хүчнээр дамжуулан компанийхаа хамт олны болоод хэрэглэгч, харилцагчдынхаа амьдралын түвшинг дээшлүүлж тогтвортой бизнесийн хэв маягийг бүрдүүлнэ.

Бидний зорилго

Чанартай бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээгээрээ хэрэглэгчдийнхээ амьдралын сайн сайханд үргэлж санаа тавих болно.

Бизнесийн хүрээ

Компаний үйл ажиллагааны үндсэн чиглэлд автомашин, хүнд даацын болон ачааны машины худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэг захиалга, барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, шингэн хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний цэвэрлэгч бүтээгдэхүүний импорт, түгээлт, борлуулалт багтдаг.
МСМ компани нь Mercedes-Benz, BASF, Chrysler, Bosch, Atlas Copco, Johnson & Johnson, Kimberly Clark, Henkel SC Johnson, Moёt Hennessy зэрэг компанийг Монголын зах зээлд төлөөлөн ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагааны чиглэл

1. Барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, Автомашины худалдаа, Засвар үйлчилгээ:
    -Aвтомашины худалдаа
    -Барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ба Хүнд даацын машины худалдаа
    -Баталгаат засвар, үйлчилгээ

2. Борлуулалт, түгээлт
    -Өргөн хэрэглээний барааны бөөний худалдаа
    -Шингэн хүнсний борлуулалт, түгээлт
    -Аж үйлдвэрийн барааны борлуулалт, түгээлт
    -Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа

Бидний амжилт

МСМ компани нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдгийн хувьд МҮХАҮТ-аас сонгон шалгаруулдаг “Шилдэг 100 аж ахуйн нэгж”-ээр 2001 оноос хойш тасралтгүй 9 жил шалгараад байгаа билээ.

Компаний бүтэц, зохион байгуулалт

МСМ компани нь одоогийн байдлаар 300 гаруй ажилтантай, түүнээс 80 гаруй хувь нь гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн дээд боловсролтой боловсон хүчин юм.

Байгаль орчны хариуцлага

Манай компани төлөөлөн ажиллаж буй компаниудынхаа байгаль орчны бодлогыг баримтлан ажилладаг бөгөөд хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээж, байгаль экологид ээлтэй үйл ажиллагааг дэмжин ажилладаг.


МСМ компаний салбаруудын танилцуулга

1. Барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, Автомашины худалдаа, Засвар үйлчилгээний салбар
Зорилго:Бидний зорилго бол хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлж, итгэлийг нь хүлээсэн сайн хамтрагч болохын зэрэгцээ үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлэх юм.
2. Борлуулалт, түгээлтийн салбар
Зорилго:Бид Монголын хэрэглэгчдэд дэлхийн стандартыг хангасан, өндөр чанар бүхий өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шингэн хүнс, аж үйлдвэрийн бараа болон эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг бодитой боломжийн үнээр, хурдан шуурхай нийлүүлж, салбартаа тэргүүлэгч компани болох зорилготой ажиллаж байна.

Автомашины худалдаа, засвар үйлчилгээ

Манай салбар нь автомашины худалдаа, тусламж, засвар үйлчилгээ зэрэг автомашинтай холбоотой өргөн үйлчилгээг явуулдаг. МСМ компани нь Меrcedes-Benz, Chrysler, Jeep, Dodge зэрэг брэндийн албан ёсны дистрибьютор бөгөөд санхүүгийн үйлчилгээ авах боломжтой.

Баталгаат засвар, үйлчилгээ

Баталгаат засвар, үйлчилгээний салбар нь автомашин болон бүхий л төрлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцдаг.
МСМ компани нь:
- Cummins
- MTU
- Deutz
- Kubota
- Webasto
- Mercedes-Benz
- Chrysler
- Jeep
- Dodge
- Mopar
- FleetGuard зэрэг компаний албан ёсны төлөөлөгч бөгөөд Олон Улсын техникийн мэргэжилтнүүд Монголын туршлагатай засварчидтай хамтран баталгаатай сэлбэг хэрэгслээр чанартай засвар, үйлчилгээг дотооддоо хийж гүйцэтгэж байна.

Ачааны автомашин, хөдөлгүүрийн туршлагатай, нарийн мэргэжлийн багийнхан хүнд даацын болон бартаат замын автомашин, тоног төхөөрөмжийн сэлбэг, засвар үйлчилгээнээс гадна гэрээгээр орон нутаг болон хот дотор дуудлагын засвар үйлчилгээг хийж байна.

Web: www.msm.mn

Mongolian Star Melchers Албан ёсны фэйсбүүк хуудас

МОНГОЛЫН АВТОМАШИНЫ ДИСТРИБЬЮТОРУУДЫН ХОЛБОО Албан ёсны фэйсбүүк хуудас

Хаяг: 

“Mongolian Star Melchers” компанийн төв байр
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-аaр хороо, Үйлдвэрийн бүс 17070, Чингисийн өргөн чөлөө-62
Шуудангийн хаяг    Ш/Х-154, Улаанбаатар 211213 Монгол улс

 Утас: 70181111 лавлах оператор

Факс: (976 11) 342-175
Емайл: information@msmco.net

 
Дээш

Номин Моторс ХХК

 Эрхэм зорилго

Авто үйлчилгээний дэлхийн жишигт нийцсэн стандартуудыг хэрэгжүүлж эх орондоо авто худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч мулт-брэнд Автомотив байгууллага болох. Хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ 100%-ийн сэтгэл ханамжийг өгөх, насан туршийн үйлчлүүлэгчийг бий болгох юм.

Бидний тухай

“Номин моторс” компани нь анх 2006 онд “Номин холдинг” ХХК-ийн салбар болон байгуулагдсан ба анх Toyota-Japan, Citroen-France брендүүдийн хуучин болон шинэ автомашиныг борлуулж эхэлсэн бөгөөд 2008 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн АНУ-ын төдийгүй дэлхийн тэргүүлэгч корпораци болох “Женерал Моторс” (General Motors/GM)-той холбоо тогтоон түүний Монгол дахь албан ёсны төлөөлөгч болох саналаа тавьж улмаар албан ёсны төлөөлөгч болон түүний Chevrolet брендийн хамгийн сүүлийн үеийн машинуудын худалдаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг олон төрлийн үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна. Женерал Моторс нь дэлхийн 34 оронд автомашины үйлдвэртэй бөгөөд Chevrolet, Cadillac, GMC зэрэг автомашиныг дэлхийн 140 гаруй оронд үйлдвэрлэдэг.

Номин Моторс нь автомашины дистрибюторын үйл ажиллагаанаас гадна автомашины сэлбэг; Nexen, Kumho, Dick Cepec брендийн дугуй; JTC, Mannesmann брендийн багаж хэрэгслүүдийг Солонгос, АНУ, Герман, Тайван зэрэг улсуудаас албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.

Эрхэм зорилго

Женерал Моторсийн  бол хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ 100%-ийн сэтгэл ханамжийг өгөх, насан туршийн үйлчлүүлэгчийг бий болгох бөгөөд энэхүү уриан дор нэгдэн ажиллаж байна.

Манай компани нь GM-той хамтран 2006-2008 оны хооронд Монгол орны газрын гадаргын өндөрлөг төвшин, цаг агаарын онцлог, шатахууны дээж зэргийг нарийн судалсаны үндсэн дээр Chevrolet загварын машинууддаа дараах бодит давуу талуудыг бий болгосон юм. Одоогоор бид үйлчлүүлэгчдэдээ 8 загварыг санал болгож байна. Үүнд: Spark, Sonic, Captiva, Traverse, Tahoe, Suburban, Colorado, Silverado.

Бид Номингоор үйлчлүүлэдэг нийт Номин карт эзэмшигчиддээ Номин Моторсоос санал болгож байгаа нийт үйлчилгээ болон худалдаандаа картын 10 хувь хүртэлх хөнгөлөлтийг эдлэх боломж олгодог.

Ирээдүйд Номин Моторс салбар нь Монгол дахь автомашины салбарт тэргүүлэгч болж, энэ зах зээлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, үйлчлүүлэгчдэдээ чанартай бөгөөд сэтгэл ханамжтай үйлчилгээг танилцуулахын хажуугаар хүн болгон худалдан авах боломж бүхий төлбөрийн хамгийн хялбар нөхцлийг санал болгох билээ.

Web: www.chevrolet.mn

Nomin Motors Албан ёсны фэйсбүүк хуудас

МОНГОЛЫН АВТОМАШИНЫ ДИСТРИБЬЮТОРУУДЫН ХОЛБОО Албан ёсны фэйсбүүк хуудас

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Улаанбаатар импексийн байр
Chevrolet showroom
- Утас: 631222
- Факс: 70142484
Э-шуудан: motors@nomin.net

- Борлуулалтын менежер: 99095415, 99102309
- Захиалгын менежер: 99052315
- Засвар үйлчилгээ: 99096974
- Jet shop/Дугуй: 99102909
- Генератор: 99079825

Дээш